„Бид таны сэтгэлийн шаналал/ асуудлын чинь шийдэл.
Бид таны боломж.
Хэрвээ танд чадвар байвал.“
„Бид таны сэтгэлийн шаналал/ асуудлын чинь шийдэл.
Бид таны боломж.
Хэрвээ танд чадвар байвал.“

Бид хэн бэ

Бид хар ажлыг алдартай фирмүүдэд зориулж хийдэг.

Чех, Герман, Австрийн үйлдвэрүүдээс бидэн рүү металл цутгамлуудыг боловсруулалтад илгээдэг. Автомашины жижиг агаар холигчоос тракторуудын зуу зуун килограммын жинтэй эд ангиудыг хүртэл. Тэдгээрийг бид зүлгэнэ, шүршинэ, лакдана, чанарыг нь шалгана. Биднээс цааш Volkswagen, BMW, Volvo болон John Deere гэх мэт алдартай машин техникийн фирмүүдэд хэрэглэгдэхээр илгээгддэг.

Бид Хазловын гэр бүлийн фирм.

Бүх дэлхийд зориулж үйлдвэрлэдэг ч, бидний гэр бол Франтишковын Лазнегийн Хазлов юм. Абыдосчууд бид ойролцоогоор 200 гаран. Хорь гаран жилийн өмнө Купэц гуай энэ фирмийг үүсгэн байгуулалцахад туслалцсан. 2011 оноос удирдаж байна. Нгн д фирмээр амьдардаг ба өдөр бүр ажил дээрээ та бүхэн түүнтэй тааралдаж байдаг. Албан өрөөнд нь, мөн үйлдвэрлэл дээр ч

Бид биесээ таньдаг.

Ажил хэргийнхээ тухай тэрчлэн хувийн асуудлуудаа ч хоорондоо ярилцацгаадаг ба нууж хаадаггүй. Өөрсдийн санаа оноогоо хуваалцаж, юу бодож байгаагаа нөгөөдөө хэлэхдээ айдаггүй. Манайд хэн ч зэрэглэж дугаарлагддаггүй.

Бид бие биедээ тусалдаг.

Бидний нэг болмогцоо та, энэ фирм таныг эрсдэлд орхихгүй гэдэг баталгаатай болно. Бид энд байгаа олон хүнд өрнөөс болон амьдралын алдаанаас салахад нь туслалцсан.

Хүн бүрд боломж байдаг. Ялгаагүй

Алдаа гаргасан эсвэл аз нь жаахан дутсан бусад хүмүүст ч мөн боломж олдоно гэдэгт бид итгэдэг. Хэн хаанаас гаралтай, ямар шашин шүтдэгийг бид шүүдэггүй. Шүүхийн шийдвэрээр хөрөнгөө хураалгахад хүрсэн, хоригдож байсан, мөн шийтгэл хүлээж буй хүмүүс ч байна. Чехүүд, Украйнууд, Румынууд, Монголчууд. Тэдэнтэй манайд тааралдана. Та мэдэх үү? Хамтдаа бидний гар сайхан нийлж байна.

Хүртэх ёстой их мөнгө

Манайд хийж чадаж байгаа нь Германтай адил хөлс авдаг. Гэхдээ хөнгөн ажлыг санал болгодоггүй. Бидний ажил бол толгойноос хөлийн өсгий хүртэл хөлсөндөө хутгалдаж байж хийдэг хүнд хүчир ажил. Албан өрөөнд ч төв талбай дээрх банктай ижил биш. Албан өрөөнийхөн үйлдвэрлэлд ажиллагсдын төлөө хөдөлмөрлөдөг ба дөл цацарч, тоос бужигнасан байранд тэдний дунд очдог.

Яагаад үйлдвэрлэлт бидэн рүү?

  • Бид чамд боломж олгоё. Цаг хугацаа чамд юу байгааг үзүүлнэ.
  • Хүн бүрийн хийж чадахгүй ажлыг чи хийж болно.
  • Асуудал бүхэн өөрийн шийдэлтэй. Бид танд түүнийг хийхэд/шийдэхэд туслана.
  • Хамгийн чадварлагууддаа бид хамгийн сайн цалинг өгнө.
  • Хэрэв чи бидний төлөө/талд зогсвол, бид бас чиний талд/төлөө зогсох болно.

Яагаад бидэн рүү албан өрөөнд?

  • Чи компанийг өргөн хүрээнд харж, олон зүйлийг сурна.
  • Чи хуурч мэхэлдэггүй сайн хүмүүстэй ажиллах болно.
  • Чи өөрийн ирээдүйг залж, кампанийн түүхийг бичилцэнэ. Үйлдвэрийн эзэн авхай чамайг дэмжиж туслана.
  • Чи цалин сайн авч чадна, цалин хөлснөөс болж Герман руу явах шаардлагагүй.
Санал болгож буй ажлын байруудаас та сонгосонгүй юу? Хамаагүй/зүгээр. Холбоо барих утас хаягаа өгчих, бид танд шинэ ажлын байруудынхаа тухай мэдээлэл явуулна.

Урамшууллууд

Үйлдвэрийн унаа

Манай гайхамшигтай ажилчидтай үйлдвэрийн унаа таныг бараг л нэрийн чинь үүдэнд хүргэж өгнө. Сайн тал нь унааны хөлс хямд байна.

Стартер багц+ажлын хувцас

Шинэ ажилчиддаа бид ажлын хувцас, ажлын гуталтай эхлэлийн багц бэлтгэдэг. Мөн долоо хоног бүр шүүгээнээсээ угаасан хувцас бас тасарсан товчнуудыг чинь оёсон байхыг харна.

Мэргэжлийн сургууль

Шинэ маркетингийн компанит ажил санаачилж байна уу, гагнуур хийж байна уу, хамаагүй. Бид хамгийн сайнуудтай ажиллахыг хүсэж, тэдний мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх боломжийн дуртайяа олгоно.

Онцгой шагнал урамшуулал

Бид сайн ажиллагсдадаа байнга улирлын болон жилийн урамшуулал олгодог. Ажилчдынхаа хамт тэдний ажил амьдралын тэмдэглэлт ойг баярлаж тэмдэглэдэг.

Уян хатан ажлын цаг

Ээлжийн ажлын төлөвлөгөө гаргахдаа чиний хэрэгцээнд тааруулахыг зорьдог. Хэрвээ ажлын боломж тохирч байвал гэрээсээ ажиллах боломжийг бид олгоно, хүүхдээ асрах амралтаа байсан ч гэсэн.

Бидэнтэй нэгдээрэй.

Санал болгож буй ажлын байруудыг эндээс харна уу, илүү мэдээлэл авахыг хүсвэл Габриэла Ауманнтай дараах утсаар холбогдоно уу, Утас: 354 548 444,
gabriela.aumann@abydos.cz

Оюутнууд

Германд дээд сургуульд сур, машин техникийн компанид дадлага хий.

Бид хэнийг хайж байна вэ


Бид хэнийг хайж байна вэ
Герман хэлтэй бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба эдийн засгийн чиглэлээр суралцах сонирхолтой хүнийг
бидэнтэй зам нийлэх оюутнууд, а нийлүүлэгчид
… ерөнхийдөө эдийн засагтай холбоотой бас герман хэлнээс цочихгүй тийм л бүгдийг 🙂

Чамайг хүлээж буй юм

  • Саски дахь Бреитенбрунн Беруфсакадемийн хос мэргэжлийн бакалаврийн сургалт
  • Үйлдвэрлэлийн эдийн засгаар мэргэшсэн аж ахуйн эдийн засгийн мэргэжил
    .
  • онолын мэдлэг ур чадварын дадлагыг багшийн дэмжлэгтэйгээр холбох – улирал бүрээр манай фирм дээрх сургалт дадлагыг ээлжлэх.
  • эдийн засгийн хамааралгүй – сургалтын төлбөргүй, сарын тэтгэмж 440 евро хүртэл (3 жилийн сургалтанд нийт 420000 гаруй чех корун)
  • орчин үеийн тохижилттой оюутны хотхон – номын сан, хоолны газар, оюутны байр, оюутны клуб
  • Абыдос фирмийн ойр газар ба Бреитенбрунн Беруфсакадеми

Холбоо

Dr. Olga Kupec
Abydos s.r.o., Hazlov 247, 351 32
+420 354 548 420
olga.kupec@abydos.cz

Mgr. Kristýna Deutschová, B.A.
Abydos s.r.o., Hazlov 247, 351 32
+420 777 595 083
kristyna.deutschova@abydos.cz