Мирэк, зүлгүүрчин.

Абыдост 2016 оноос

“Намайг хоригдож байхад л Абыдос надад боломж олгосон. Үүнд би талархдаг.”

“Хоригдол байсан ч хоёр жил би энд ажилласан. Болзолтойгоор чөлөөлөгдөх талаар хөөцөлдөж байх үед намайг орон байраар хангаж ажил олгоно гэж Абыдос шүүхэд амлалт өгсөн. Одоо би энд суллагдсанаасаа хойш нэг жил болж байна. Өмнө нь би энэ мэргэжлээр ямар ч туршлагагүй байлаа. Ердөө дээвэр л тавьдаг байлаа. Ийм зүйлийг хийж үзээгүй. Тийм болохоор эхний хэдэн сард биед их төвөгтэй байсан.

Миний хувьд дээд тал нь 37 мянга хүртэл цалин авч байсан. Энд 40 мянгаас дээш цалин авдаг хэд хэдэн залуус бий. Хүн ердөө л тэвчиж чаддаг л байх хэрэгтэй. Ийм цалинд хүрэхэд багадаа хагас жил болно. Ямар материал хүлээн авч яаж түүнтэй хүн өөрөө ажиллаж чадаж байгаагаас хамаарна. Өөр бас үүн дээр нэмэлт шагнал бий. Чадвар бас ажил таслаагүйн учир/төлөө.

Суллагдаагүй байхдаа энд ажиллаж байсан нь надад давуу болж байсан. Энд ирүүтээ л би өндөр чадвартай болсон. Бүгдийг мэддэг бас чаддаг, тийм болохоор өндөр цалинтай. Энэ хязгаарын цөөхөн газарт л хүн үүнээс өндөр хөлс/цалин авна.

Энд ажиллаж байгаад Герман руу явчихсан хоёр гурван залуусыг мэднэ. Ямар цалин авч, ямаршуу байгааг сонсоод, би тэдэнтэй адил л байна гэж би боддог. Тэд биднээс ч бараг дор юм. Биднийх шиг ийм ажил хийдэггүй ч, тэд эрт босох шаардлагатай. Тэд юугаар явна, түлшнийхээ үнийг төлөх хэрэгтэй. Тэд найман цаг ажилладаг ч, дөрвөн цагийг ажилдаа явах гэртээ харихдаа зарцуулдаг.

Гадаа ажиллахыг би ердөө ч хүсэхгүй. Өвөлд хүйтэн, зундаа халуун. Энд зун хэцүү ч, хүн өөрийнхөө хурдаар ажиллаж болдог. Хэн ч биднийг аашилж доромжлоод байхгүй. Хараа хяналтгүйгээр юу хийх ёстойгоо хийнэ. Надад яг тохирдог.

Намайг болзолтойгоор суллагдахад тусалсанд би хамгийн ихээр талархдаг. Дээр нь миний өрийг төлж байна. Хөрөнгөө хураалгах шүүхийн шийдвэртэй, дахин хэдэн сар үргэлжлэнэ. Фирм/үйлдвэр надад өрөө дарах чадваргүй гэдэг батламж гаргаж өгөх санал тавьсан. Энд олон залуус бий. Би гэхдээ зөвшөөрөөгүй. Надад тийм их өр байхгүй.”