Павэл, түгээгч/шалгагч

Абыдост 2011 оноос

“Бохирдохоос айдаг хүнд Абыдос тохирохгүй. Энэ бол жинхэнэ эрчүүдэд зориулагдсан.”

Ажлын байран дээрээ бид сайн харилцаатай. Бие биенээрээ янз бүрээр тоглодог. Бас нэг нэгнээсээ юу хүлээхээ мэднэ. Шаардлагатай бол харилцан тохиролцож бас тусалж ч чадна. Энэ бол маш сайн юм.

Жишээ нь ээлжийн шалгалтууд алдаа гаргах үед. Мастер зааланд ганцаараа байсан, тэгээд би барааг гаргаж, жаахан цаг байсан болохоор заалыг тойрон, дээжүүдийг үзэж, чанарыг шалган гарын үсгээ зурсан. Өмнө нь ийм үүрэгт ажил хийж байсан болохоор үүнийг би мэднэ.

Ерөнхийдөө Абыдост ажилласан 8 жилд хэд хэдэн үүрэгт ажлыг сольж хийсэн. Би IT тасгаас ажлаа эхэлсэн, тэгээд дараа нь диспогоор дамжин, ээлжийн туслах мөн олон төрлийн ээлжийн шалгагч хийсэн. За тэгээд хоёр жилийн өмнө буцаад түгээлтэн дээрээ ирсэн.

Албан өрөөнд үргэлж суугаад байх шаардлагагүй болохоор надад таалагддаг. Гэвч энэ нь тэдгээр ажлын нэгээхэн хэсэг мөн ч тэнд би үргэлж байх шаардлагагүй. Цех рүү очиж үйлдвэр яаж ажиллаж байгааг болон чанар ер нь л бүгдийг харж болно. Миний юуг хийх бол тодорхой өгөгдсөн байдаг, гэхдээ юунаас эхэлж юуг дараа нь хийхийг би өөрөө шийддэг.

Зүлгүүрийг хийж үзлээ. Бидэнд ажил бага байх үед ээлжийнхээ ядаж нэг хэсэгт зүлгүүр хийхийг биднээс хүссэн. Надад жижигхэн хэсэг байсан ч үнэхээр айсаар байсан шүү. Үүнээс болж миний нуруу өвдсөн. Тэр зүлгүүр нь надад шаардлагатай өндрөөс доор байсан болохоор би тэнд бөхийж байсан.

Абыдосын ажлууд нь биеийн хүчний ажлаас айдаг, шороо тоосноос байдаг, бохир орчинд ажиллахаас айдаг нэгэнд тохирохгүй. Энэ бол эрчүүдийн ажил. Бие хаа сайтай том зарим эрчүүд хийж чадахгүй. Тэдгээр эрчүүдийн хийж чадаагүйг хийчихдэг туранхай эрчүүдийг ч харлаа.

Хэрвээ та зүлгүүр хийж чадвал та их чадварлаг тэгээд нэлээн сайн цалин авч чадна. Гэхдээ би бас түгээлтэн дээр гомдох зүйлгүй л байна. Би сэтгэл хангалуун байна. Миний бодлоор хэрвээ та Абыдост ажиллаж байгаа бол өмнөх жилүүдийнхээ санхүүгийн том асуудлаасаа салж, гэр бүлээ боломжийн сайн тэжээж тэтгээд л байж байгаа. Ямар нэгэн асуудал чирэгдэлтэй хүмүүст Абыдос туслахыг хичээдэг. Байр сууц, гэр бүлийн, санхүү мөнгөний эсвэл хөрөнгөө хураалгах ч бай.

Гүтгэлгүүд хаа сайгүй л байдаг, Абыдосын тухай тийм зүйлүүд мөн л өргөн тархаж байдаг. Нэг удаа би эрчүүд хоорондоо энд ямар туухай аймшгийн тэсэх аргагүй байдаг гэж ярьж байхыг сонссон. Тэгээд хэн хэлж байгааг хараад, өөртөө хэлж билээ: “Өө тийм ээ, очиж очиж чи юу. Би чиний ажиллах дургүйг чинь мэднэ. Тэгээд энд ийм юм ярьж явах. Ердөө нэг долоо хоног байхдаа гурван өдөрт нь огт ирээгүй байж.” Гэвч бусад нь нэрийг сонсоод цааш нь тараасаар байдаг. Гүтгэлэг үнэнээс хурдан тархдаг.