Ханка, өргөгч
Абыдост 2019 оноос
“Гүрвэл хөлөглөх нь надад таалагддаг. Олон янзын складад өмнө нь би ажиллаж л байсан. Ачааны машинаар явж, бас машин техникчдийн дарга ч хийж байсан. Тиймээс би хүнд ажилд дадсан байсан.
Өмнө нь хийж байсан ажлуудын дэргэд энд шороо тоос ихтэй. Гэхдээ энд супер хүмүүс байдаг. Энд анх орохдоо юуг ч мэдэхгүй байсан. Асуухад л хангалттай, бүгд надад дуртайяа заагаад өгч байсан. Гол нь мастер.
Энэ үйлдвэр эмэгтэй эзэнтэй байгаад би баяртай байдаг. Энэ нь эмэгтэй хүн ч эрчүүдийн чаддагийг бас чаддаг гэдгийг баталж байгаа юм. Миний бодлоор захирал авхай сайн удирдаж залж байна. Абыдосын тухай сэтгэгдлүүдийг сөрж, үйлдвэрээ илүү сайн болгохыг хүсдэг.
Абыдос гэж хэлэхэд л хүмүүсийн үс босдог. Би ингэх хэрэггүй гэж боддог. Миний бодлоор үйлдвэрийг ихэнхдээ энд ажиллаж байсан хуучин ажилчид муулдаг гэж би хувьдаа боддог. Хүмүүс муулах дуртай байдаг даа.
Зүлгүүрийнхний ажил бол үнэхээр хүнд нь ч хүндээ. Гэхдээ тэд сайн цалин хөлс авдаг. Сайн цалин авъя гэвэл сайн ажиллах хэрэгтэй. Тэд бас өөрийн тодорхой эрх чөлөөтэй. Тэдний ард хэн ч зогсоод хянаад байдаггүй.
Өөр бас нэг зүйл надад таалагддаг. Хэрвээ та холерик зан чанартай хүн бол Абыдос руу оч. Яагаад гэвэл энд та орилж хашигарахад таныг хэн ч сонсохгүй. Үнэхээр гоё супер байгаа биз!
Хэрвээ хэн нэгэн надаас ийш ирвэл яах бол гэж асуувал би түүнд нэг л зүйл хэлнэ: “Хэрэв чи чаддаг бол наашаа хүрээд л ир!” Энд үнэхээр ажил хийх хүсэлтэй, ажлыг хийдэг хүн л энэ ажлыг хийнэ. Хэрэв чи цалин сайн авахыг хүсэж байвал Абыдос хамгийн сайн нь. Ер нь л Германыхтай адил даа.
Хүмүүс Герман руу 200 км зам өдөрт туулна гэдгээ бодож тунгаадаггүй. Энэ нь ямар ч ашиггүй шүү дээ. Энд хилийн цаана 1200 евро авна. Харин энд Абыдост ерөнхийдөө илүү л байна даа. Хэрвээ үнэхээр хөдөлмөрлөхийг хүсэж байгаа бол.”