Мартин, технологич
Абыдост 2012 оноос
“Жаахан тэнэг сонсогдож магадгүй ээ, эхлээд надад эндхийн бүдүүлэгдүү технологи таалагдсан. Үйлдвэрийн технологийг яаж өөрчилж шинэчлэх боломжийг би мэдэж байсан. Түүнийгээ энд хэрэглэнэ. Шинээр бид CNC токарийн мөн хагас автомат зүлгэгч төхөөрөмжтэй боллоо, хагас автоматын програм бичих надад их таалагдсан нь миний машин тоног төхөөрөмжийн чиглэлээр сурахаар шийдэхэд түлхэц болсон.
Өмнө би эндээс холгүй резиний үйлдвэрт ажилладаг байсан. Засварын мастераар. Гэвч нэгэн хэвийн уйтгартай байв. Тэгээд 4 жил ажилласны эцэст өөрийгөө хөгжүүлж болох өөр ажил олохоор шийдсэн. Арай өргөн хүрээтэй өөр үйлдвэрт ажилд орсон боловч тэр нь тийм ч сайн ажиллагаатай биш байлаа. Харамсалтай нь нэг жил ажилласныхаа дараа мэдээд, тэндээс гарсан. Гэхдээ юу хийхийг хүсэж байгаагаа би аль хэдийн ойлгосон байсан. Сурч хөгжих боломжтой машин техникийн үйлдвэр олох. Энэ бол би аль хэдийн долоон жил ажилчихаад байгаа Абыдос байсан юм.
Абыдост технологич өөр бусад үйлдвэрүүдийг бодвол арай олон төрлийн ажил хийдэг. Энэ нь зөвхөн технологийн дараалал, нормчлол, машин техникүүдийг шалгах биш мөн шинээр технологи худалдан авах, зурган баримт хийх, CNC-гийн программчлал гэх мэт ажлууд байна.
Олон жилийн өмнөөс энд хүнд нөхцөл, хүчир ажил, тоос шороо уламжлагдсан байдаг. Гэхдээ олон юм өөрчлөгдсөн. Таталтын шинэ технологийг суурьшууллаа, зүлгүүрчдийг масктай болголоо, сайн багажууд хүлээж авлаа, ажиллах нөхцөл сайжирлаа.
Абыдос бол үнэхээр шаргуу хүнд юм. Маш хүнд. Гол нь үйлдвэрлэлд. Өдөржин зүлгэнэ гэдэг бол амар ажил биш, биеийн хүч бялдар сайтай байх хэрэгтэй. Ажиллах хүсэлтэй, ажиллах тэвчээртэй, биеийн хөгжил сайтай нэгэнд таарах ажил. Хайнга хүний ажил биш.
Аав хүний хувьд энэ үйлдвэрт найдлага байгааг харж байна. Уян хатан ажлын цагтай байдгаа их том давуу тал гэж хардаг. Өглөө зургаагаас өдөр хоёр хүртэл байх шаардлагагүй. Би өөрөө ажлын цагаа сонгож болно. Мэдээж ажиллах гүйцэтгэх ёстой тодорхой цаг надад бий, гэхдээ хэдийд амжуулах нь надаас хамаарна.
Хамгийн ихээр намайг баярлуулдаг зүйл нь сайн хамт олон, удирдлагуудын харилцаа, асуудлыг шийдэх хэлбэр бас олон талт үйл ажиллагаа байдаг.”