Хелена, нягтлан бодогч
Абыдост 1990 оноос
“Ирэх жил миний Абыдост ажилласны яг 30 жил тохионо. Миний гурван удаагийн төрөлт ч энд ажиллах үед таарсан. Хүүхдээ асрах амралтаа эдэлж байхдаа, зургаан долоо хоногтойгоосоо ажилласан. Үйлдвэр намайг ажлаа хийхийг хүссэнд би үнэндээ баяртай байдгаа нуухгүй ээ. Хийх ажлынхаа цар хүрээг өөрөө тодорхойлох боломжийг олгосон.
Үнэнийг хэлэхэд энэ ажил бол өөр ажил байсан. Жишээ нь би энд өөр software нэвтрүүлсэн. Энэ нь урьд нь миний ажиллаж байснаас их өөр байсан. Тийм болохоор энэ тухай маш ихийг сурах хэрэгтэй болсон. Энэ бол их сайн хэрэг гэж би боддог. Сүүлийн энэ жил Европын холбооны буцалтгүй тусламж дээр ажиллалаа, бас л маш өөр ажил байлаа. Үүнийг урьд нь ер хийж байгаагүй юм. Тиймээс маш олон ном уншиж, их ч юм сурлаа. Энэ ч бас их сайн зүйл байсан.
Үйлдвэрийн эзэн авхай маш хөдөлмөрч бүтээлч, санаачлага сайтай. Тийм учраас шинэ шинэ төслүүд манайд их ирдэг гэж бодож байна. Энд 30 жил болсон ч гэсэн үргэлж өөр өөр ажил хийдэг болохоор надад таалагддаг. Үргэлж нэгэн хэвийн ижил ажлууд хийгээд байдаггүй.
Абыдос бол миний анх ажил орсон газар. Дөнгөж сургууль төгсөөд 19 настай л ажилд орсон. Юу ч мэдэхгүй, бараг л хувилагч машины товчлуур ч дарж мэдэхгүй л шахам байсан даа. Гэхдээ энд их найрсаг хүүхнүүд/хамт ажиллагсад байсан. Зарим нь надаас хоёр дахин ахмад байсан ч бид тун удалгүй найзууд болж чадсан. Үнэхээр надад ихийг зааж сургасан.
Энд байгаад байдаг миний нэг шалтгаан нь манайх жижиг үйлдвэр гэдэгт байгаа юм. Дээрээ өөр 3 удирдлагатай байгаад байхгүй. Өдөр бүр шахам бидэнтэй хамт байдаг манай үйлдвэрийн эзэн байна. Хүн бүрээ үнэхээр нэртэй нь танина. Тэдэнд юу хэрэгтэй байгааг мэднэ. Энэ бол маш том сайн чанар юм.
Дарга нартай ажиллаж байсан би азтай. Нэг зүйлийг сайн мэдэж авсан. Болохгүй юм гэж байдаггүй. Хэрвээ хүн хүсэж байгаа бол хийнэ. Түүнээс гадна Абыдос шударга хөдөлмөрийг үнэлдэг. Мөнгө санхүүгээр үнэлж чаддаг. Үүнийг би гайхалтай супер гэж боддог.”