Хувийн мэдээллийн хамгаалалт
Бид хэн бэ
www.abydos.cz болон www.jobs.abydos.cz вэб хуудсуудыг Плзен дэхь Аймгийн шүүхийн Ц хэсэг 8536 бүлэгт бүртгэлтэй, Хазлов 247, 351 32 Хазлов, IČO (ИЧО): 25206958 хаягт байрлах Абыдос ХК удирддаг.
Хувийн ямар мэдээллүүдийг цуглуулдаг ба яагаад бид түүнийг цуглуулдаг вэ
Хувийн мэдээллийн хамгаалалт
Таны хувийн мэдээллийн хамгаалалт нь бидний хувьд маш чухал сэдэв бөгөөд бид хувийн мэдээллийг зөвхөн хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд боловсруулдаг, тухайлбал, Европын Парламентын болон Зөвлөлийн хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой хувь хүнийг хамгаалах тухай 2016/679 тоот журам, эдгээр мэдээллийн чөлөөтэй шилжих тухай, мөн 95/ 46/EC журмыг хүчингүй болгох тухай (хувийн мэдээлэл хамгаалалтын ерөнхий журам) (мөн GDPR (ГДПР) гэж нэрлэдэг)-ыг хүчингүй болгох тухай. Үүгээр, та манай вэб хуудсанд зочлох үед бид хувийн мэдээллийн алийг нь бүртгэдэг, юунд зориулагддаг талаар танд мэдэгдэхийг хүсч байна.
Ямар өгөгдлүүдийг бид цуглуулдаг вэ
Таныг манай вэб сайт руу хандах бүр бид серверийн бүртгэлээс таны IP (АйП) хаяг, вэб хөтөч, үйлдлийн систем, интернет үйлчилгээ үзүүлэгч, таны компьютер дээрх огноо, цаг, хэлний тохиргоо, мөн одоогийн болон хамгийн сүүлд үзсэн URL (УРЛ) зэргийг цуглуулдаг. Хэрэв таны хөтөч зөвшөөрвөл бид күүки файлын үүсгэсэн өгөгдлийг ч цуглуулдаг. Нэмэлт мэдээллүүдийг, ялангуяа эдгээр арга хэмжээний зорилго, хууль эрх зүйн үндэслэл, хадгалах хугацаа, күүки ашиглан бий болгосон өгөгдлийг хүлээн авагчдын тухай болон, хөтчөө тохируулснаар күүки ашиглахаас хэрхэн татгалзаж болох тухай мэдээллийг Күүки хэсгээс харах боломжтой. Манай вэб хуудсаар зочлохдоо та өөрийн хувийн аливаа мэдээллийг өгөх үүрэггүй. Гэвч, хэрвээ та түүнийг өгөхгүй бол манай вэб хуудсан дахь функцуудыг бүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ.
Хэрэв та бидэнтэй энэ вэб хуудсан дээрх харилцах хуудсын болон имайл хаягын тусламжтайгаар холбогдвол таны өгсөн мэдээллүүдийг боловсруулж, бид таны асуултад хариулт өгөх чадвартай болно. Хувийн мэдээллийг боловсруулах дэлгэрэнгүй мэдээллийг GDPR журмын 13, 14 дүгээр зүйлийн дагуу Мэдээлээл хэсгээс харж болно.
GDPR журмын 13, 14 дүгээр зүйлийн дагуу Мэдээлээл
1. Хувийн мэдээлэл болон түүний холбоог хөтлөгч
Хувийн мэдээлэл боловруулалтыг хариуцагч:
Abydos
s.r.o
Hazlov 247
351 32 Hazlov
info@abydos.cz
2. Бидний боловсруулж буй хувийн мэдээллийн эх сурвалж болон ангилал
Бид таны интернеттэй ажилласан үйлдлийн мэдээллийг цуглуулан боловсруулдаг (ялангуяа серверийн бүртгэлээс авсан өгөгдөл, күүкигийн үүсгэсэн өгөгдөл, түүнчлэн одоогийн болон хамгийн сүүлд үзсэн URL). Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хэсгүүдээс харна уу (Серверийн бүртгэл, күүки болон олон нийтийн мэдээллийн сүлжээнүүд).
Түүнчлэн бидний илгээсэн асуултууд болон шаардлагын (цаашид зөвхөн “хүсэлтийн өгөгдлүүд” гэнэ) дагуу таны өгсөн өөрийн тань тухай хувийн мэдээллийг бид боловсруулдаг.
Үүнд доорх зүйлүүд багтана:
Таны хувийн болон холбоо барих мэдээллүүд (жишээ нь: нэр, хаяг, бусад холбоо барих мэдээллүүд утасны дугаар, имайл хаяг, төрсөн огноо гэх мэт)
Таны оршин суух хаягын өгөгдөл
3. Таны хувийн мэдээллийг боловсруулалтын зорилгууд болон түүний хууль зүйн үндэслэлүүд
Таны хувийн мэдээллийг бид таны асуултанд хариулах, сонгон шалгаруулалт явуулах, сайтын хэрэглэгчдийг бүртгэх, статистик мэдээлэл үүсгэх зорилгоор боловсруулдаг.
Та зөвшөөрлөө цуцлахаас өмнө таны зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг боловсруулах хууль ёсны ажиллагаанд нөлөөлөхгүйгээр хүссэн үедээ зөвшөөрлөө цуцлах эрхтэй.
Хуулинд заасан үүргээ биелүүлэх үүднээс зарим нэг тохиолдолд Таны хувийн мэдээллийг хувийн мэдээлэл бүртгэх үүрэгтэй гуравдагч талд өгөх шаардлага байдаг. Энэ нь эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэрэг хариуцсан албадууд болон татварын албаны шаардлагаар хувийн мэдээллийг өгөх тохиолдлууд юм.
5. Таны мэдээллүүдийг хадгалах хугацаа
Хэрэв та маркетингийн зөвшөөрлийн хүрээнд хувийн мэдээллээ бидэнд 10 жилийн хугацаатай өгсөн бол энэ нь заасан хугацаанд эсвэл энэхүү зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл боловсруулагдана. Та зөвшөөрлөө цуцлахаас өмнө таны зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг боловсруулах хууль ёсны ажиллагаанд нөлөөлөхгүйгээр хүссэн үедээ зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Та энэ зүйлийн 1 дүгээрт зааснаар холбогдох холбоосоор мэдэгдэж өөрийн зөвшөөрлөө хэзээ ч цуцалж болно.
Хэрэв та манай холбоо барих маягт эсвэл цахим шуудангаар дамжуулан бидэнд хүсэлт, асуулт илгээх эсвэл утсаар холбоо баривал, бид хүсэлтийг боловсруулахад шаардагдах хугацаанд таны өгсөн хувийн мэдээллийг хадгалах болно. Хэрэв нэмэлт асуулт, хүсэлт гарвал бид таны хувийн мэдээллийг зургаан сарын хугацаанд хадгална. Хувийн мэдээллийг хадгалах хууль ёсны үүрэг нь эдгээр зургаан сарын хугацаанд үүссэн тохиолдолд л хувийн мэдээллийг илүү урт хугацаагаар архивт хадгалах болно.
6. GDPR дагуух таны эрхүүд
Та, бидний боловсруулдаг таны хувийн мэдээллүүдээ харах болон тэдгээрийг устгуулах, боловсруулалтанд хязгаар тавих, зөөвөрлөх (энэ нь зөвхөн гэрээний хүрээнд эсвэл зөвшөөрсөн тохиолдолд), хувийн мэдээллийг дамжуулан авч байгаа хүлээн авагчийг мэдэх, зөвшөөрлөө цуцлахаас өмнө таны зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг боловсруулах хууль ёсны ажиллагаанд нөлөөлөхгүйгээр хүссэн үедээ зөвшөөрлөө цуцлах зэрэг эрхтэй.
Зар мэдээнд хариу өгөх үед
Энэхүү зар сурталчилгаанд хариу өгснөөр та сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэх зорилгоор болон түүний үргэлжлэх хугацаанд бүртгэгчийг хувийн мэдээллээр хангана. Хувийн мэдээллүүд нь энэ зорилгоор сонгон шалгаруулалт цуцлагдсанаас хойш 6 сарын хугацаанд эсвэл энэ зарлагдсан ажлын байранд өөр оролцогч сонгогдсоныг зарлах хүртэл хадгалагдана.
Таны
хувийн мэдээллийг боловсруулахтай
холбоотойгоор та дараах эрхүүдийг
эдлэнэ:
– хувийн мэдээллүүдээ харах,
–
буруу, зөрүүтэй хувийн мэдээллийг
засварлах болон нэмэлт хийх,
–
тодорхой зорилгоор цуглуулан, боловсруулж
байсан хувийн мэдээллүүд хэрэгцээгүй
болсон, эсвэл хууль зөрчиж байгааг
илрүүлсэн бол хувийн мэдээллүүдээ
устгуулах
– тодорхой ториолдолд
хувийн мэдээллийн боловсруулалтад
хязгаар тавих,
– зөөвөрлөгдөх
мэдээллийг харах,
– эсэргүүцэл
гаргах, үүний дараа хэрвээ таны сонирхол,
хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг
хэтрүүлсэн гэж үзэх ноцтой шалтгаан
үүссэн бол Таны хувийн мэдээллийн
боловсруулалтыг зогсооно, ялангуяа
хууль эрхийн нэхэмжлэл гаргах бол хувийн
мэдээллийг хамгаалах Албанд хандах.
Күүки
Хэрвээ манай хуудсанд мэдэгдэл бичих бол нэр, имайл хаяг болон вэб хуудсаа күүкид хадгалах зөвшөөрөл өгч болно. Ийм хэлбэрээр бид танд мэдээллээ дахин бөглөх шаардлагагүйгээр шинэ мэдэгдэл бичих ая тухтай байдлыг бүрдүүлж, илүү боломжоор хангах болно. Эдгээр күүкигийн файл нь нэг жилийн настай байна.
Хэрэв та бүртгэлтэй бөгөөд энэ сайтад нэвтэрдэг бол бид таны хөтөч күүкийг хүлээн авч байгаа эсэхийг шалгах түр зуурын күүкийг тохируулна. Энэхүү күүки нь ямар ч хувийн мэдээлэл агуулаагүй бөгөөд таныг хөтчөө хаах үед устгагдах болно.
Бүртгэл хийх үед таны бүртгэлийн мэдээллийг хадгалах болон дэлгэцийн үзэгдлийн тохиргоог хийх зорилгоор хэд хэдэн күүки файлыг бид танд суулгаж өгнө. Күүкигийн бүртгэлийн файл нь 2 хоногийн хугацаатай, дэлгэцийн тохиргоо нь 1 жилийн хугацаатай байна.
Хэрэв “Намайг сануул” боломжийг сонговол таны бүртгэл цаашид хоёр долоо хоног хадгалагдана. Хэрвээ өөрийн бүртгэлээ хаавал, күүкигийн бүртгэлүүд бүгд устгагдана.
Хэрвээ өгүүлэл нийтлэх болон засварлах бол таны хөтөч дээр дахин өөр күүки хадгалагдана. Энэ күүки нь хувийн ямар ч мэдээлэл агуулахгүй ба ердөө л таны засварласан ID (АйД) –г заана. Түүний хадгалагдах хугацаа 1 өдөр байна.
Бусад вэб сайтаас оруулсан бичвэрүүд/контент
Энэ хуудсанд оруулсан нийтлэлүүд нь зөөж хадгалан бичвэрүүд байж болно (жишээ нь: видео, зургууд, өгүүлүүд гэх мэт). Өөр вэб хуудаснаас оруулсан бичвэрүүд нь яг л өөр вэбээр зочилж байгаа мэт харагдана.
Тэдгээр вэб хуудсууд нь таны тухай мэдээллийг цуглуулж, күүки файлыг ашиглах, гуравдагч талын хяналтыг оруулах, мөн бүртгэлтэй вэбээс оруулж хадгалсан бичвэрүүдтэй хэрхэн ажиллаж байгаа зэргийг хянаж байдаг.
Аналитик
Бид таны мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ
Вэбсайтыг үзэх өгөгдлийг тодорхойгүй хугацаагаар аналитикын зорилгоор цуглуулж, хадгалдаг. Манай вэб сайт руу хандах ханлага бүрт бид серверийн бүртгэлээс таны IP хаяг, вэб хөтөч, үйлдлийн систем, интернет үйлчилгээ үзүүлэгч, таны компьютер дээрх огноо, цаг, хэлний тохиргоо, мөн одоогийн болон хамгийн сүүлд үзсэн URL зэргийг цуглуулдаг, таны хөтөч зөвшөөрсөн тохиолдолд бид күүки гэж нэрлэгддэг файлууд болон бусад өгөгдлийг анализ хийх зорилгоор цуглуулдаг.